×

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж, Starlink Mobile-н II үе (V2)-ийг нэвтрүүлэхээ мэдэгджээ. 🍋

Тодруулбал, SpaceX Starlink-н гар утасны сүлжээ Starlink Mobile-н хамрах хүрээг тэлж, энэ оны эцэс гэхэд сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоог одоогийнхоос 2.5 дахин их буюу 25 сая болгох зорилт тавьсан байна.

Өдгөө Starlink Mobile-г хэрэглэгчид Starlink-н дэлхий даяарх 650 хиймэл дагуулын сүлжээ хүрэх газарт ашиглаж байгаа бол тус сүлжээний II үе нэвтэрснээр хэрэглэгчид алслагдсан бүс, далайн гүн, уулын оргил тэргүүтэй дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь.

📌 Гэхдээ хиймэл дагуулын сүлжээ нэг бүс нутгийг хамардаг ч нэг дор олон хүн холбогдсон үед өгөгдөл дамжуулах хүчин чадал хязгаарлагдмал байдаг тул суурин операторуудтай хараахан өрсөлдөж чадахгүй юм.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Ретро гангарал

Өнөөдөр “Retro Day” буюу өнгөрсөн үеийн хэв маяг, соёл, загварыг эргэн дурсах өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд Ретро соёл өнөө цагийн соёлд нөлөөлж,...

Read out all