Ахмадын спортын наадамд 286 тамирчин өрсөлдлөө

“Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр”, Монголын Ахмадын 31 дэх удаагийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Ахмадын спортын бага наадам” амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус наадамд бүсээс шалгарсан 286 тамирчин 6 төрлийн тэмцээнд өрсөлдсөнөөс 112 тамирчин медалийн эзэн болж, шилдэг бүсээр төвийн бүс шалгаран Цомын эзэд болов. Медалийн чансаагаар Арвайхээр, Хархорин сум тэргүүлж, шагнагдлаа.

Энэ үеэр “Бүтээлч ахмад”-ыг тодруулан шагнасан юм. Тухайлбал “Шилдэг удирдагч”, “Тэргүүний тариаланч”, “Эко орчин бүрдүүлэгч”, “Шилдэг тамирчин”, “Сайн үйлстэн”, “Шилдэг соён гэгээрүүлэгч”, “Тэргүүний үйлдвэрлэгч”, “Соёлын өв тээгч”, “Тэргүүний идэвхтэн сонгуультан”, “Зорилтот жилийн тэргүүн”, “Шилдэг сургагч багш”, “Нүүдэлчин өв тээгч” гэсэн 12 төрөлд 17 ахмад шалгарсан байна.

Leave a Reply