АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ТҮР ЗОГСООВ.

Арвайхээр сумын 2023 оны II ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай сумын Засаг даргын 2023 оны А/181 дугаар захирамж гарлаа.

Иймд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Арвайхээр сумын ЗДТГ-аас уриаллаа.

Leave a Reply