×

2024 онд олгосон нийт ногоон зээлийн 68.9 хувь нь ногоон барилгад чиглэжээ

2025 онд арилжааны банкнууд пассив болон ногоон орон сууц руу чиглэсэн зээл олголтоо нэмэгдүүлэх чиглэлтэй байна. 2024 оны эцсийн байдлаар арилжааны банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байгааг Монголбанк тайлагнасан юм.

Нийт ногоон зээлийн 68.9 хувийг буюу хамгийн их хувийг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд олгосон бөгөөд үүний дотор эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарт түлхүү олгожээ.

Монгол Улс 2030 он гэхэд ногоон зээл олголтыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм. Банкнууд ногоон санхүүжилт татах болон зээл олгох боломж хангалттай байгаа ч Монгол Улсад ногоон зээлийг тодорхойлох үндсэн стандарт байхгүйг Монголын банкны холбоо тодотгож байв. 

Арилжааны банкнуудын ногоон орон сууцны зээлийн нөхцөл нь ихэвчлэн хамтран ажиллагч ногоон барилгын компаниар барилгаа бариулах, эсвэл тэдний барьсан барилгаас худалдан авах шаардлага тавьдаг аж.

Банкнуудын ногоон орон сууцны зээлийн нөхцөлүүдээс харахад Худалдаа, хөгжлийн банк жилийн 15 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай нэг тэрбум төгрөг хүртэлх ногоон амины орон сууцны зээл олгох боломжтой юм байна.

Харин Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдаж авахад 20 хүртэлх жилийн хугацаатай, 300 сая төгрөг хүртэлх зээл олгож байгаагаа мэдээллээ. Харин зээлийн хүү нь бодлогын хүүтэй уялдан харилцан адилгүй байхаар байна. Ногоон амины орон сууц  барихад 10 жилийн хугацаатай 160 сая төгрөг хүртэл зээл олгож байгаа ажээ. 

Төрийн банкны хувьд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих болон худалдан авах зээлийн дээд хэмжээ нь 500 сая төгрөг байх бөгөөд 20 жилийн хугацаатай шаталсан хүүтэй гэдгээ тодотголоо.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.

Их барилгажилтМонгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг...

Read out all

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд -д морилон ирнэ

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА. Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж багш Өвөрхангай аймгийн...

Read out all

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all