×

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор 18-22 кг бүхий 17 тн хонины гулууз махыг “Итгэлт хүнс” ХХК-тай хамтран үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна.

Нөөцийн мах баасан гарагаас /2024.04.18/ худалдаанд гаргах бөгөөд нэг кг нь 8700 төгрөгөөр 2.5-5 кг-ийн савлагаатайгаар баг бүрд нэг хүнсний дэлгүүрээр хэрэглэгчдийн гарт хүрэх юм.

Нөөцийн махыг худалдан борлуулах цэг:

Согоот нэгдүгээр баг “Бадархундага” хүнсний дэлгүүр

Эмт хоёрдугаар баг “Хавцгайт цоохор” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх гуравдугаар баг “Баянбаян хайрхан” хүнсний дэлгүүр

Өлзийт дөрөвдүгээр баг “Баянбуурал” хүнсний дэлгүүр

Арвайхээр тавдугаар баг “Баянгол” хүнсний дэлгүүр

Их-Уул ягаан толгой зургаадугаар баг “Цэгээн нуур” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх дэнжийн долоодугаар баг “Алдар хайрхан” хүнсний дэлгүүр

Рашаант наймдугаар баг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүр

Бурхийн есдүгээр баг “Гэрэлт хангай” хүнсний дэлгүүр

Ноён 10 дугаар баг “Батдаваа” хүнсний дэлгүүр

Хүйс толгойн 11 дүгээр баг “Батбаян” хүнсний дэлгүүр

Зүлэгт 12 дугаар баг “Гарьд” хүнсний дэлгүүр

Онги 13 дугаар баг “Монгол аагинт” хүнсний дэлгүүрээр тус тус худалдаалагдана.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл

Цахим орчинд худал мэдээлэл тараах нь…

Read out all

Арвайхээр сумын шатрын аваргууд тодорлоо

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн...

Read out all

“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын...

Read out all

“АРВАЙН ХҮРЭЭ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРЫГ ХАШААЖУУЛЛАА

Арвайхээр хотын 300 жилийн ойд зориулан “Арвайн хүрээ” цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор өнгөрөгч онд сумын ИТХ-аар батлуулсан. Энэхүү ажлын эхлэлийг тавьж хашаажуулах...

Read out all

ҮЕРТ ӨРТСӨН АРВАЙХЭЭР СУМЫН ГУРВАН ӨРХӨД ГЭР ОЛГОЛОО

Наймдугаар сарын нэгний өдөр орсон аадар борооны улмаас Арвайхээр суманд үер бууж айл өрх, орон сууцны В1 давхар усанд автсан.  Аймгийн Онцгой...

Read out all

“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Архангай аймагт зохион байгуулах “ARA” фестивалийн үеэр “The Hu” хамтлаг эх орондоо бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна. Тэгвэл Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь “АRA”...

Read out all