×

Орон сууцны үнэ өндөр байна. Хувьцаанууд мөн өсөлттэй байна. Мөн “баячуудын эгнээ”-нд багтах босго ч энэ цаг үед мөн өндөрссөнийг Америкчуудын дунд явуулсан судалгаа харуулжээ.

АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.5 сая ам.доллар хэрэгтэй гэж Америкчууд үзсэнийг Charles Schwab сангийн лхагва гарагт нийтэлсэн “Орчин үеийн хөрөнгө-2024” судалгааны үр дүн харуулжээ. Өмнөх оны судалгаагаар 2.2 сая ам.доллар байсантай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн нь энэ аж.

Түүнчлэн судалгаанд оролцогсдын нас өндөрсөх тусам чинээлэг байдлыг хэрхэн тодорхойлж буй шалгуур нь даган өндөрссөн үр дүн харагджээ. 1946-1964 оны хооронд төрөгсөд буюу “baby boomers” үеийн төлөөлөл багадаа 2.8 сая ам.долларын хөрөнгөтэй байж чинээлэг нэгэн болно гэж үзсэн бол мянганыхны хувьд энэ босго 2.2 сая ам.доллар байсан байна.

Харин дундаж хөрөнгө хэд байвал “санхүүгийн хувьд тухтай”-д тооцогдох вэ гэсэн асуултад Америкчууд 778 мянган ам.доллар гэж хариулсан нь өмнөх оны дүнгээс нэлээн буурсан үзүүлэлт аж. Инфляц өндөр байсан 2023 онд тус үзүүлэлт 1 сая ам.долларт хүрч байсан нь анх 2017 оноос судалгааг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр дүн болж байв.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Арвайхээр сумын шатрын аваргууд тодорлоо

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн...

Read out all

“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын...

Read out all

HuHot Mongolian Grill: МОНГОЛ РЕСТОРАН

Америкийн хоолны зах зээлд хэдийнээ тоглогч болсон HuHot Mongolian Grill ресторан 18 мужид салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Миннесота мужид...

Read out all

Jade Gas МОНГОЛЫН ГОВИОС БАЙГАЛИЙН ХИЙ ОЛБОРЛОХ ӨРӨМДӨЛГӨӨ ЭХЛҮҮЛЖ, ХУВЬЦАА НЬ 12% ӨСЛӨӨ

Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй Jade Gas компани “Улаан нуур” талбайдаа үйлдвэрлэлийн цооногийн хөтөлбөрөө эхлүүлснээ зарлалаа. Тодруулбал 1 км...

Read out all

Илон Маск дэлхийн анхны их наядтан болох уу? 

Илон Маскийн Neuralink-н тархины суулгацын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ. Хараа оруулах шинэ арга  Тодруулбал, Америкийн хүнс, эмийн удирдлагын газар...

Read out all

CarePay апп-ийг ашигласнаар ₮50 мянгаас ₮50 сая хүртэлх эрүүл мэнд, эмчилгээний төлбөрөө хүү шимтгэлгүй хуваан төлөх боломжтой

Эмчилгээний төлбөрийг хувааж төлөх үйлчилгээ нэвтрүүлсэн Монгол стартап CarePay “AlchemistX & Silicon Valley Residency Program” хөтөлбөрт Монголоос анх удаа шалгарлаа.  Улмаар тэд...

Read out all